
Солонгосын волейболын лигт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар багтлаа
БНСУ-ын волейболын эмэгтэй шигшээ багт 2005-2021 хооронд тоглож байсан, алдарт тамирчин Ким Ён Гён дасгалжуулагчийн эгнээнд шилжлээ. Тэрээр “Wonder Dogs” гэсэн эмэгтэй шинэ багийг бүрдүүлж, тус багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон талаар өчигдөр MBC телевизээр цацагдсан нэвтрүүлэгт онцоллоо. Харин сонирхолтой нь энэ багт Монгол Улсын хоёр тамирчин сонгогдсон байна.
Солонгосын волейболын шинэ багт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар багтсан нь анхаарал татлаа. Эдгээр тамирчид дасгалжуулагч Ким Ён Гёны баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад тэнцэж, “Wonder Dogs” багт тоглохоор болжээ.
Ташрамд дуулгахад, БНСУ-ын волейболын 2025-2026 оны улирлын лигийн тоглолт аравдугаар сарын 18-д эхэлнэ.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


