Азийн залуучуудын наадамд 45 орны 4000 орчим залуучууд оролцоно

Азийн залуучуудын наадамд 45 орны 4000 орчим залуучууд оролцоно

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-10-07
Нийтлэлийг
Cherrynews

Есөн өдөр үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны 4000 орчим залуу тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотноо зохион байгуулагдана. Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны өмнөх “Бөртэ Чоно” талбайд боллоо.Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны дарга Э. Билэгт тэргүүтэй албаны төлөөлөл, спорт холбоод, баг тамирчид оролцов.

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулагдаж буй тус наадамд Монгол Улс спортын 20 төрлөөр 135 тамирчин хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөнө.
“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадмын Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Н. Учрал ажиллах бол Монголын багийн тугчаар волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин нар сонгогдсон юм.МҮОХ-ноос тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, наадамд оролцож буй бүх баг тамирчдыг 361 брэндийн 400 гаруй сая төгрөгийн иж бүрэн хувцсаар хангалаа.
Азийн 45 орны 4000 гаруй шилдэг залуу тамирчид цугласан тус наадамд амжилт арвинтай оролцож, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа Бахрейны тэнгэрт олонтоо мандуулахыг хүсэн ерөөе.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.