Европын Холбоо - Монгол Улсын Бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум Эдийн засгийн түншлэлийн шинэ үеийг эхлүүлнэ

Европын Холбоо - Монгол Улсын Бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум Эдийн засгийн түншлэлийн шинэ үеийг эхлүүлнэ

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2025-10-07
Нийтлэлийг
Cherrynews
Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Ина Марчюлёните тун удахгүй Монгол улсад зохион байгуулагдах “Европын Холбоо - Монгол Улсын Бизнес, Хөрөнгө оруулалтын форум”-ын зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явц, Монголын бизнесийн салбарт үзүүлэх эерэг нөлөө, мөн Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулж буй хамтран ажиллах санамж бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
 
Энэ сарын 15,16-нд "Монгол-Европын" бизнес форум зохион байгуулагдах гэж байна. Бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай байна вэ? 
 
-Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж буй "Монгол-Европын"  бизнес форум нь 2025 оны 10-р сарын 15,16-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм. Тус форумд одоогоор Европын Холбооны 60 гаруй компани, Монгол Улсаас 230 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Гол зорилго нь хоёр талын эдийн засгийн харилцааг дараагийн шатанд гаргах юм
 
Европын холбооны 60 гаруй компани ирнэ гэсэн үү? Эдгээр компаниудад Монгол улсад ирээч гэх санал тавихад хэрхэн хүлээж авсан вэ?
 
- Мэдээж амархан байгаагүй. Европын Холбоо “Global Gateway” санаачилга болон “Team Europe” бодлогын хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өрнүүлж, тогтвортой, хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Европын Холбоо нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд Тарифын хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Европын зах зээлд хөнгөлөлттэй нэвтрэх боломж олгож, ардчиллын болон эдийн засгийн шинэчлэлийг тууштай дэмжсээр ирсэн.2021-2027 онд Монгол Улс болон Европын холбооны дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил, ус ба хог хаягдлын менежмент, ойн түншлэл зэрэг чиглэлээр үзүүлж буй Европын Холбооны дэмжлэг нь “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдаж байна. “Global Gateway” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт нь дижитал шилжилтийг хурдасгах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх замаар хоёр талын хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй болгож, эдийн засгийн бодит өсөлт, нийгэм, байгаль орчны үр ашиг, түүнчлэн Монгол, Европын бизнесүүдэд шинэ боломжуудыг нээхэд хувь нэмэр оруулж байна. Энэхүү хамтын ажиллагаан дээр суурилж буй Европын Холбоо - Монгол Улсын Бизнес, Хөрөнгө оруулалтын анхдугаар форумын нээлтэд хоёр талын өндөр түвшний албан тушаалтнууд оролцож, улмаар Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж, бизнесийн орчны талаарх нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлгийг өрнүүлэх болно. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, худалдааны танхимууд болон тэргүүлэгч компаниудын төлөөлөл эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадвар, тогтвортой өсөлтийг дэмжих нэгдмэл зорилготой байгаагаа бататгах юм
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.