
Нэрт дасгалжуулагч Я.Дөрвөнжин агсны нэрэмжит тэмцээн болно
НЭРТ ДАСГАЛЖУУЛАГЧ Я.ДӨРВӨНЖИН АГСНЫ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛНО
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, Монголын хүндийн өргөлтийн спортын нэрт дасгалжуулагч, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Янжмаагийн Дөрвөнжин агсны нэрэмжит өсвөр, залуучууд, мастерс, насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдхаар боллоо. 1993 оны 7 дугаар сарын 20 нд Дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтогтохын хамтраар “ Ээрмэл” клубийг анхлан үүсгэж байсан эрхэм хүндийг өргөлтийн спортоор улс, тив, дэлхийд шавь нараа чиглүүлж Монголын хүндийн өргөлтийн спортыг дэлхийд гаргасан гавьяатай. Нэрэмжит тэмцээний залуучуудын ангилал нь Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болгон зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм. Тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 9.10.11.12нд Налайх дүүргийн БТСГ-ын зааланд зохион байгуулагдана.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


