Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох танилцуулгыг хойшлууллаа

Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох танилцуулгыг хойшлууллаа

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-09
Нийтлэлийг
Cherrynews

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох саналаа Ерөнхийлөгчид танилцуулж, улмаар УИХ-д оруулаад буй. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох танилцуулгыг УИХ маргааш хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн өгсөн мэдээллээр өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, П.Сайнзориг нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг баасан гарагт чуулганаар хэлэлцэх юм. Маргааш 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдааныг товложээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.