Үлгэр жишээ "Үдийн цай"

Үлгэр жишээ "Үдийн цай"

Төрөл
Талархлын булан
Нийтлэгдсэн
2025-10-11
Нийтлэлийг
Cherrynews
Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 15 бүлэгтэй нийт 543 суралцагчтайгаар энэ хичээлийн жилийг эхлүүлж байна. Сургуулийн тухайд "Үдийн цай" хөтөлбөрийг хүүхдэд ашигтай, амин дэмтэй, шим тэжээлтэй байх тал дээр илүү ихээр анхаарал тавьж сет хоолыг заалаар олгож эхэлжээ.
Өнөөдөр бүх зүйлд талархмаар... 
Хүүхэд бүрийн инээмсэглэл, эрч хүчтэй өдөр бүрийн ард халуун хоолны амт, халамж дүүрэн "Үдийн цай" хөтөлбөрийн үр дүн оршдог. Энэхүү  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье
 
 
Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн Хоол зүйч О.Цэндзэсэм:
Ерөөсөө би хүмүүст тэгж хүрнэ гэж бодоогүй, Хүмүүс шэйрлээд зөндөө талархал илэрхийлсэн байсан. Би 9 сараас эхлэн өгсөн хоолны зурагнуудаа аваад л байсан. Тэр зургуудаа л сургуулийнхаа цахим хаягт нийтэлсэн нь олон хүнд хүрсэн байсан.
 
- Сургуулийн үдийн хоолны зорилго нь шим тэжээлийн тэнцвэртэй байхад анхаарч, үдийн хоолонд өнгөний системийг ашиглаж байна. Нэг өдөрт гурваас дээш өнгө орсон тохиолдолд хүүхэд өөрт хэрэгтэй сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үр тариа, жимс, хүнсний ногоо орсон хоолыг идэж байна. Үдийн цай хөтөлбөрийн нэг хүүхдэд хувиарлах зардал 2500 төгрөг байна. Энэ дүн одоогоор сет хоол олгоход хүрэлцэж байна. Харин цаашид үнийн өсөлт нэмэгдсээр байвал хүүхдүүдэд олгох хоол дагаад багасна  гэсэн үг. Хүүхдүүд маань сургуулийнхаа хоолонд үнэхээр их дуртай. Хоолоо идэхээр зааланд орж ирэхдээ давхар заалаар хооллох соёлд суралцаж байгааг харах сайхан байна.
 
 
 
 
 
 
 
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.