Эрэгтэй теннисчид 2026 оны ДАШТ-д оролцоно

Эрэгтэй теннисчид 2026 оны ДАШТ-д оролцоно

Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2025-10-14
Нийтлэлийг
Cherrynews

Энэтхэгийн Бхубанесвар хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна.

Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байгаа юм.

Эрэгтэйчүүд ААШТ-ий “В” хэсэгт Мальдивыг 3:1-ээр хожсон ч Иранд 0:3-аар хожигдсон байна. Харин эмэгтэйчүүд Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлджээ. Ширээний теннисний ААШТ-д эхний 16 байрт шалгарсан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.

Эрэгтэйчүүд ДАШТ-д оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүд Непалыг хожсон тохиолдолд Лондоныг зорих болзлоо хангана.

Ташрамд дурдахад, ширээний теннисний ДАШТ-ийг анх 1926 онд Английн Лондон хотод зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 100 жилийн ой давхацсан ДАШТ-ийг 2026 онд Лондон хотноо дахин зохион байгуулна. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.