
Microsoft компани"Windows 10" үйлдлийн системийн дэмжлэгээ зогсооно
Microsoft компани"Windows 10" үйлдлийн системийн дэмжлэгээ зогсоох тул тус үйлдлийн системтэй компьютерүүдэд программ хангамжийн шинэчлэл, аюулгүй байдлын сайжруулалтууд дахин хийгдэхээргүй болж байна.

Компанийн зүгээс хэрэглэгчдийг "Windows 11" үйлдлийн систем рүү үнэгүй шилжихийг уриалж байгаа ч хүчин чадлаасаа хамаараад бүх компьютер шинэ үйлдлийн систем рүү ахих боломжгүй байх юм.
Гэхдээ хэрэглэгч компьютерийн тохиргооныхоо "Update & Security" хэсэг дэх "Extended Security Updates" схемд бүртгүүлбэл 2026 оны X сар хүртэл аюулгүй байдлын чухал сайжруулалтууд хүлээн авах боломжтой аж. "Windows 10"-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбар ашиглаж буй хэрэглэгчдэд энэ үйлчилгээ үнэгүй бол байгууллагуудад төхөөрөмж бүрд 61 ам.долларын үнэтэй байх юм байна.
Дэлхий даяар 1.4 гаруй тэрбум төхөөрөмжид "Windows" үйлдлийн систем ашиглагдаж байгааг Microsoft мэдээлж байв. 2025 оны VII сарын байдлаар тэдгээрийн 43 хувь нь "Windows 10" үйлдлийн систем ашиглаж байсныг Statcounter-ийн статистик харуулж байна

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


