НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татлаа

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-16
Нийтлэлийг
Cherrynews

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав нь хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд амь нас нь эрсдэлд ороод байгаа талаар мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсээд байгаа билээ. Харин цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлсэн. Тэгвэл Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татсан байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “Иргэн О.Нарангаравыг нөхөр Б.Эрдэнэсүх нь байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гомдолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлж, энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.