НИТХ-ын ээлжит V хуралдаанаар 800 айлын орон сууцны метр квадратын үнийг баталжээ.

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар 800 айлын орон сууцны метр квадратын үнийг баталжээ.

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-17
Нийтлэлийг
Cherrynews

Улаанбаатар хот болон төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд 2020 оноос  Баянхошуу, Шархад байршилд  “Ногоон орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

"Азийн хөгжлийн банк", "Уур амьсгалын ногоон сан" болон "Өндөр технологийн сан"-гийн эх үүсвэрээс санхүүжүүлж буй энэхүү төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ.

Эхний ээлжид Баянхошуу, Шархад дэд төвд нам давхрын 800 өрхийн орон сууц бүхий “Эко хотхон” хорооллыг барьж ашиглалтад оруулж байна. Баянхошуу дэд төвийн орон сууцны метр квадратын үнэ 2.7 сая, Шархад дэд төвийнх 3.04 сая төгрөг байхаар тогтжээ.

“Ногоон орон сууц” төслийн үнийг тогтоохдоо тухайн бүс орчмын үнэ ханштай уялдуулсан бөгөөд эхний ээлжийн 800 орон сууцны 25 хувийг түрээсэлж өмчлөх, 75 хувийг худалдаа үйлчилгээний талбай, агуулах, дулаан зогсоолын хамт төсөлд хамрагдах иргэдийн газраар солих болон худалдан борлуулах ажээ.

Харин хоёрдугаар ээлжид “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г байгуулж 4200 өрхийн ногоон орон сууцыг дэд төвүүдэд барина. Гуравдугаарт, ногоон барилга, эко хорооллын норм, стандартыг тодорхойлох, салбарын чадавхыг бэхжүүлэх зэрэг орно" гэдгийг хуралдааны үеэр онцоллоо.

Эхний ээлжийн 800 орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хууль журмын дагуу холбогдох ашиглалтын эрхийг НОСК-д даалгах санал гаргажээ. 

 
 
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.