Хэллоуины баяр дуустал хар муур үрчлүүлэхийг хоригложээ

Хэллоуины баяр дуустал хар муур үрчлүүлэхийг хоригложээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-10-19
Нийтлэлийг
Cherrynews

Испанийн Террасса хот Хэллоуины баяртай холбоотойгоор амьтны  асрамжийн газруудад хар муур үрчлүүлэхийг түр хоригложээ.

Хотын удирдлагууд Хэллоуины баярын үеэр хар өнгийн муурнууд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, 10-р сарын 6-наас 11-р сарын 10 хүртэл асрамжийн газруудаас хар муур тодорхой хугацаагаар болон бүр мөсөн үрчилж авахыг хоригложээ.

Террасса хотын орлогч дарга Ноэл Дукигийн онцолсноор Хэллоуины үеэр хар муур үрчлэх хүсэлт нэмэгддэг аж. Барууны соёлд хар муурыг голчлон хар шидтэй холбодог ба азгүйтлийн бэлгэ тэмдэг гэж үздэг бол Япон, Египет зэрэг орнуудад хар муур нь хөрөнгө мөнгө, аз завшааныг бэлгэддэг байна.

Терраса хотод хар муурнуудтай зүй бусаар харьцсан, тэдгээрийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч амьтдын эрхийг хамгаалах байгууллагуудаас гаргасан сэрэмжлүүлгийн дагуу Терраса хотын зөвлөл дээрх шийдвэрт хүрсэн гэжээ.

Террасса хотод 9800 гаруй муур амьдардаг гэсэн судалгаа байдаг ба тус  хотын амьтны асрамжийн төвүүдэд 100 орчим муур байгаагаас 12 нь хар өнгийн муур аж.

Эх сурвалж: BBC 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.