МАН-ын удирдах зөвлөл хуралдсангүй
МАН-ын Удирдах зөвлөл энэ бямба гарагт хуралдах тов зарлагдаад байсан. Гэвч хуралдсангүй.
Баасан гарагт УИХ-ын чуулганаар Г.Занданшатар огцорч, Д.Амарбаясгалан чөлөөлөгдсөн. Дараагийн Ерөнхий сайдад МАН хэнийг нэр дэвшүүлэхээ Удирдах зөвлөл дээрээ ярина.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал дээрээ учир олох ёстой. Дараагийн УИХ-ын даргыг бол МАН бүлэг дотроосоо нэр дэвшүүлэх хуультай буй. Иймд юу юугүй дараагийн кандидатууд яригдахаас өмнө МАН нэг болсон явдлуудыг үнэлж цэгнэж, дүгнэлт хийх шаардлагатай. Эс тэгвэл хагарал, талцлыг дахиад л үргэлжлүүлнэ.
Тийм учраас МАН-ын дээд шатны удирдах байгууллагууд хуралдах, цаашдын асуудалд байр сууриа тохирцгоож авах хүлээлтүүд бий.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


