
Бөхийн СУГАЛАА үзэгчдийг бухимдуулжээ
"Хүч ба аз" нэртэй 64 бөхийн барилдааныг "Монгол сугалаа" ХХК зохион байгуулсан юм.
Барилдаанд Аймгийн арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Улсын арслан Э.Батмагнай үзүүрлэсэн.

Уг барилдааны дараа азтан тодруулах байжээ. Өөрөөр хэлбэл 64 бөхийн барилдааныг үзэхээр 100-200 мянган төгрөгөөр тасалбар худалдаж авсан үзэгчдийн дундаас азтан тодрох байв. Гэвч "Монгол сугалаа" ХХК нь азтанаа тасалбар худалдан авагчдаас биш, өмнө нь цахимаар 50000 төгрөгөөр сугалааны эрх авсан нийт хүмүүсийн дунд тодруулах болсноор маргаан үүсчээ. Үзэгчид эсэргүүцэж бухимдлаа хүчтэй илэрхийлж байсан учраас барилдааныг зохион байгуулагчдын зүгээс онлайн сугалаанд азтан таарвал болиулж, үзэгчдийн дундаас азтангаа тодруулж эхэлсэн байна.
Эцэст нь тасалбар авсан, онлайнаар сугалааны эрхтэй болсон хүмүүсийн аль аль нь шударга бус байдалтай нүүр тулжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


