С.Эрдэнэбат: Тэтгэврийн зөрүүг арилгахад 150 тэрбум төгрөг шаардлагатай

С.Эрдэнэбат: Тэтгэврийн зөрүүг арилгахад 150 тэрбум төгрөг шаардлагатай

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-21
Нийтлэлийг
Cherrynews

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Ахмад настнуудын 92 хувь нь өнөөдөр бага тэтгэвэр авч байна. Ахмад настнууд хамгийн бага тэтгэврийг доод тал нь 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан.  Энэ хэмжээнд хүргэхийн тулд үе шаттай дорвитой нэмэгдүүлэх шаардлагатай.

Тэтгэврийг 2018 онд 27 мянган төгрөгөөр, 2019 онд 24 мянган төгрөгөөр, 2020 онд 25-40 хувиар, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10-22 хувиар, 2024 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмсэн.

Судалгаа хийж үзэхэд 170 мянган ахмадын тэтгэврийг бодит авах ёстой хэмжээнээс нь доогуур тогтоосон байна. Жилд 3000 орчим ахмад сүүлийн таван жилд НДШ-ээ огцом өндөр төлж, тэтгэврээ өндөр тогтоолгосон нь харилцан адилгүй тэтгэвэр авахад хүргэсэн.

Иймээс тэтгэврийн зөрүүг эхэлж арилгах шаардлагатай. Тэтгэврийн зөрүүг арилгахад 150 тэрбум төгрөг шаардлагатай.

Засгийн газар ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр 2026 оны төсөвт суулгасан. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан байсан. Салбар яамнаас нь гаргасан саналын дагуу тэтгэврийг инфляцитай уялдуулж 10 хувиар нэмэгдүүлэх. Дээр нь мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх шаардлага байна.

Ахмадуудын 92 хувь нь 692 мянгаас 800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Бага тэтгэвэр авдаг учраас зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт 97 хувьтай байхад хамгийн эрсдэлтэй зээл гэдэг ангилалд оруулсныг эргэн харах шаардлагатай  гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.