Хил хамгаалах байгууллагын хувьд "Ногоон хэрэм" төслийн хүрээнд 46 сая мод тарихаар төлөвлөж байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилго агуулж байна. Энэ хэрэгжилтийг бодит болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх юм. Бид энэ удаад "Хил Хамгаалах Ерөнхий Газар"-ын дэд дарга Бригадын генерал Б.Батхүү болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөлтэй "Ногоон хэрэм" төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
"Хил Хамгаалах Ерөнхий Газар"-ын дэд дарга Бригадын генерал Б.Батхүү:
-"Хил Хамгаалах Ерөнхий Газар" "Ногоон хэрэм" төслийн хүрээнд хичнээн мод тарих төлөвлөгөөтэй вэ?
-Хил хамгаалах байгууллагын хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК гэрээ байгуулж 30,7 сая мод тарих төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн тухайд 90 мянган модыг Богд ууланд, Өмнөговь аймгийн Номгон, Цогт-Овоо, Манлай суманд 56 мянган заг суулгахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд 2030 он хүртэл 46 сая модыг тарих зорилго агуулж байгаа юм.
" Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун:
-Говьд "Заган" ой байгуулах төслийг "Хил Хамгаалах Ерөнхий Газар"-тай хамтарч хийхээр боллоо, ажил хэдийгээр эхлэх вэ?
-Манай хамт олон энэ жил Хаврын мод тариалалтаар Богд уулын Ширдэгтийн аманд 1000 га газарт 2030 он хүртэл 2,5 сая мод тарих төлөвлөгөөтэй байна. Ажлын эхлэл болгож 46200 модны суулгацыг суулгасан, ургалтын явц 70 хувьтай байна. Хил хамгаалах байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх төслийн хувьд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Манлай сумдад энэ жилээс эхлэж бэлтгэл ажлыг базаахаар ажиллаж байна.Ерөнхийдөө 10 сард тариалалтуудыг эхлүүлэх зорилт тавиад байна.
" Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Тэрбум" мод төслийн багийн ахлах шинжээч Ж.Сауле:
-Төслийн хүрээнд хичнээн байгууллагатай хамтарч байна вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК орон даяар хамгийн олон мод тарих амлалт авсан. Бид 180 сая мод тарих ажлыг эхлүүлсэн. Мөн тэрбум модны хүрээнд анхны ТЭЗҮ-ийг баталж, хамтарч ажиллах байгууллагуудаа сонгохдоо маш нарийн шаардлага тавьж, олон талаас нь бодож байж сонголтыг хийсэн. Нэн тэргүүнд харсан зүйл бол хүн хүчний боловсон хүчээ сайтар бэлдсэн байгууллага байсан. Үүнд БХЯ, Хилийн Цэргийн Ерөнхий газар, ОБЕГ яг сайхан таарсан. Ингээд аймгуудаа хуваах ажил хийгдэж, тус тусын ангийг давхцуулахгүй байхаар мод тарих ажил маань урагшлаж байна. Жишээлбэл, Говь, Хангай, Төвөөр хуваан 2030 он хүртэл дээрх гурван байгууллагатай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх юм.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

