Хилчид Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна

Хилчид Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2024-10-30
Нийтлэлийг
Cherrynews
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдсэн билээ.
Хилчид "Ногоон хэрэм" төслийн хүрээнд  ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги, салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баян бүрдийг хамгаалахаар төлөвлөөд байна.

Хилийн дагуу ногоон хэрэм байгуулахын тулд 16 сая мод тарих юм. Иймд хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид мод үржүүлгийн агропарк байгуулжээ.Хилийн цэргийн 24 анги дунд 0288-дугаар ангийн хилчид багтсан бөгөөд тэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн бүсэд ногоон хэрэм босгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Хилчид жилд дунджаар 1,5-2 сая үрсэлгээ бэлтгэж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.