Хоккейн лигийн тэмцээн эхэллээ

Хоккейн лигийн тэмцээн эхэллээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-23
Нийтлэлийг
Cherrynews

Монголын хоккейн холбооны шинэ улирлын эхний тэмцээн болох 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн эхний өдрийн  тоглолт Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мөсөн талбайд боллоо.

Лигийн тэмцээн "Степпе-Монстерс" баг, "Дархан" багуудын тоглолтоор эхлэв. “Степпе-Монстерс” баг, “Дархан” багуудын тоглолт 12:3-ын харьцаагаар өндөрлөж “Степпе-Монстерс” баг тойргийн эхний хожлоо авлаа.  

Хоёр дахь тоглолт “Багануур” болон “Хангарьд” багуудын хооронд болж үндсэн цагт 5:5-ын харьцаагаар тэнцэж, нэмэлт цагийн хоёр дахь минутад "Хангарьд" багийн 19 дугаартай ОУХМ П. Батзаяагийн довтолгоо амжилттай болж өөрийн багтаа 1 оноо авснаар тойргийн эхний хожил, багтаа хоёр оноо авчирлаа.

Харин "Багануур" баг нэг оноог авч үлдлээ. Өнөөдөр “Багануур”, “Шарын гол”  13:00 цагаас “Степпе-Монстерс”, ”Хангарьд” багуудын тоглолт тус тус болно. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.