Луврт хулгай орсны дараагийн шөнө Лангре дэх Дени Дидрогийн гэгээрлийн шилтгээн музейг тоносон хэрэг гарлаа. Гэмт этгээдүүд 90 мянган еврогийн үнэ бүхий XVIII–XIX зууны алт, мөнгөн зоос хулгайлсан гэж France Info хэвлэл мэдээллээ.
Хулгайч нар шилтгээний хаалгыг эвдлэн дотогш нэвтэрч, үзүүлэнгийн цонхноос үнэт зооснуудыг авч одсоныг музейн ажилтнууд өглөө ажилдаа ирээд мэдсэн байна.Хулгайлагдсан үзмэрүүд нь 2011 онд музейг сэргээн засварлах явцад олдсон цуглуулгын нэг хэсэг бөгөөд нийтдээ 1633 мөнгө, 319 алтан зоос байжээ.Хоёр хулгайн хэргийн дараа Францын Дотоод хэргийн яам орон даяарх музей, соёлын дурсгал





