УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдлийг 92 мянган иргэн дэмжжээ

УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдлийг 92 мянган иргэн дэмжжээ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-26
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг 92 мянга гаруй иргэн дэмжжээ. Тодруулбал, иргэн Ц.Батболд “D.Parliament.mn” цахим платформ дээр УИХ-ын гишүүний тэтгэмжийн тухай заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн дэмжлэгийг цуглуулж буй.

 

Тус өргөдөл нь Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасан “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох саналтай холбоотой юм.

Өргөдөл гаргагчийн үзэж буйгаар уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, гишүүдэд давуу байдал олгож байгаа бөгөөд энэ нь нийгмийн даатгалын болон бусад тэтгэмжийн хууль, мөн Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимтай зөрчилдөж байна гэжээ.

Одоогийн байдлаар уг өргөдлийг 92 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд 100 мянгад хүрсэн тохиолдолд өргөдлийг УИХ-ын холбогдох байнгын хороо хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах боломж бүрдэнэ.

Санал хураалтын хугацаа энэ сарын 28-нд дуусах бөгөөд иргэдийн оролцоо идэвхтэй үргэлжилж байна. Та өргөдөлд дэмжлэг үзүүлэхийг хүсвэл дараах холбоосоор орж гарын үсгээ өгөх боломжтой.  D.Parliament.mn

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.