
Он гарснаас хойш 110 хүн УГААРТАЖ НАС БАРЖЭЭ
Өнөөдөр АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлж байгаа хагас коксжсон нүүрсний хүртээмжийн талаар мэдээллийг сонсжээ.Энэ үеэр "Хашаандаа сайхан амьдарья" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гишүүдэд мэдээлэл өгчээ. Хотын удирдлагын мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2024-2025 оны өвөл 500000 тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2025-2026 оны өвөл 350000 тонн хагас коксон түлш хэрэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь гэр хорооллын нүүрсний хэрэглээг 30 орчим хувиар бууруулж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол аравдугаар сарын 10-наас БНХАУ-ын хагас коксон түлшийг түлж эхэлсэн. Долоо хоногт долоон шуудай түлш өгч байсан бол энэ сарын сарын 20-ноос дөрвөн шуудай болгожээ. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа талаарх мэдээллийг өгсөн байна.
Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
АН-ын бүлгийн гишүүд хагас коксон түлшний хүртээмж болон БНХАУ гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлж байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл сонсох ёстойг анхаарууллаа.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


