
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-30
Нийтлэлийг
Cherrynews

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Ч” "Poker …." аппликейшний цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, бусдын дансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна.
Иргэд Та бүхэн цахим орчинд явж буй худал зар мэдээлэлд хууртан өөрийн эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулъя.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


