S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн дээд түвшин буюу ВВ- хүрснийг зарлав

S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн дээд түвшин буюу ВВ- хүрснийг зарлав

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-30
Нийтлэлийг
Cherrynews

S&P / Эс энд Пи /агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 13 жилийн өмнөх түүхэн хамгийн дээд түвшин буюу “ВВ-“ хүргэж олон улсад зарлалаа. Энэ нь гадаад зах зээл Монгол Улсын Засгийн газарт өндөр итгэл үзүүлж, цаашид гадаад өрийн бодлого, улс төрийн тогтвортой байдлыг ханган ажиллах даалгавар юм гэж Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас тухайн улсад олгосон зээллэгийн хүүгийн болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвар, зээлдэгчийн ерөнхий эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт юм. Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд нь улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн болон шаардлагатай бусад асуудлаар албан болон албан бус, олон нийтэд ил тод болгосон мэдээллүүдэд үндэслэн өөрсдийн үнэлгээний аргачлалын дагуу улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог. Олон улсад S&P/ Эс энд Пи/,  Fitch /Фитч/,  Moodys /Мүүдис / гэсэн зэрэглэл тогтоогч гурван агентлаг нийт зах зээлийн 95 орчим хувийг хамран үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.