Монголын жүдочид Мастерс ДАШТ-ий хөшгийг амжилттай нээлээ

Монголын жүдочид Мастерс ДАШТ-ий хөшгийг амжилттай нээлээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-04
Нийтлэлийг
Cherrynews

Францын нийслэл Парис хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид таван хүрэл медаль хүртлээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх дээрх тэмцээнд 66 орны  орны 2400 гаруй жүдоч өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаан боллоо. Манай улсаас М1 ангиллын 60 кг-д Б.Сайнтөр, М2 ангиллын 60 кг-д Б.Энхтөр, 66 кг-д П.Амаржаргал, 73 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Р.Анхбаатар нар тус бүр хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Парист таван удаа мандуулав. Д.Алтансүх 2024 оны Мастерс ангиллын ДАШТ-д түрүүлсэн бол энэ жил хүрэл дээр бууснаар дэлхийн аваргын хошой медальтан боллоо.

Тэмцээний эхний өдөр Гүржүүд таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Бельги, Бразил, Итали, Казахстан, Франц араас нь нэхэж байна. Одоогийн байдлаар 16 орны жүдоч ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд зургаа нь алттай юм. Тэгвэл манай улс таван хүрэл медальтай 14 дугаар байрт жагсаж эхэллээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.