
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэл өмчдөө авч дуудлагаар худалдана
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-04
Нийтлэлийг
Cherrynews
Өргөө зочид буудлыг нийслэл өмчдөө авч дуудлагаар худалдана. Олсон орлогыг 2026 онд баригдах сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн 32 талбайд байгуулах паркт зарцуулна гэж төлөвлөсөн.
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллалаа. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч, өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байна. Тиймээс НЗДТГ-аас өнөөдөр хуулийн дагуу шаардлага хүргүүлж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


