
“Хасын хүлэгүүд” баг супер лигийн ээлжит тоглолтоо хийнэ
Зүүн Азийн сагсан бөмбөгийн супер лиг буюу EASL тэмцээний 2025-2026 оны улиралд оролцож буй “Хасын хүлэгүүд” баг өнөөдөр БНСУ-ын “Эл Жи Сэйкерс” багтай тоглоно. Энэ тоглолт 19:00 цагаас M bank arena-д болно.

“Хасын хүлэгүүд” баг хэсгийн эхний тоглолтод Японы “Алварк”-ийг талбайд нь болсон тоглолтод 84:69-өөр хожсон юм. Улмаар өөрийн талбайдаа Тайванийн аварга “Нью Тайпэй Кингс” багийг 90:76-аар буулган авсан. “Хасын хүлэгүүд” хоёр тоглолтын дараа 2-0 гэсэн үзүүлэлттэй хэсгээ тэргүүлж эхэлсэн байгаа. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс хамаарч хэсгийн байранд өөрчлөлт орох юм.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


