Иргэдийг залилалж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт, улсын бүртгэлийн долоон ажилтан нэр холбогдлоо

Иргэдийг залилалж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт, улсын бүртгэлийн долоон ажилтан нэр холбогдлоо

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2025-11-06
Нийтлэлийг
Cherrynews
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас мөнгө авдаг байсан гэмт этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж, иргэдийн мэдээллийг хууль бусаар худалдан борлуулж, ашиг олж байсан Хаан, Голомт, Төрийн банкны найман ажилтан, Улсын бүртгэлийн долоон ажилтныг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн шалгаж байна.
 
Тодруулбал Налайх дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Э.Өнөрцэцэг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Б.Цэрэнлхам, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Д.Гэрэлт-Од, Голомт банкны ажилтан Т.Баттулга, Хэнтий аймгийн Хаан банкны ажилтан Ч.Доржханд, Г.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2 /Зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 18.6 дугаар зүйлийн 18.6.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Мөнгө угаасан/, 26 дугаар зүйлийн 26.1.6.1 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Кибер орчинд хууль бусаар халдах/ дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Эдгээр яллагдагч нар нь өмнө ял эдэлж байсан Б, Ч, Г, М нарын иргэд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т болон мөрийтэй тоглоом тоглодог Б, П, Т нартай бүлэг зохион байгуулалтад орж уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Нийтдээ 80 орчим иргэний дансны болон тоон гарын үсгийг банк болон Бүртгэлийн ажилтнуудаас хууль бусаар буюу худалдан авах замаар гаргуулан, тухайн иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг авч, өөр данс руу шилжүүлж авдаг. Банк болон бүртгэлийн ажилтнууд нэг иргэний хувийн мэдээллийг 500 мянган төгрөгөөр тооцон худалдах замаар хамтарч ажилладаг байсан бололтой.
Яллагдагчаар татагдсан албан хаагчид болох банк болон бүртгэлийн ажилтнууд хууль бусаар олсон орлогоороо 550 сая төгрөгийн үнэ бүхий 10 орчим тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Гэрт нь, ажлын байр, машинд нь хийсэн үзлэг нэгжлэг хийж 50 орчим сая төгрөг бэлнээр, 55 ширхэг гар утас, үүрэн холбооны операторын 32 ширхэг сим карт, банкны виза карт 11 ширхэгийг хураан авсан байна.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.