Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 20 хувиар нэмэхээр боллоо

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 20 хувиар нэмэхээр боллоо

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-11-10
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Төсөв хэлэлцэж эхэлснээс хойш л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газар, УИХ-аас хүссэн, бас шаардсан.  Тодорхой үр дүн гарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 20 хувь болгон нэмэгдүүлэхээр төсвийн ажлын хэсэг дээр тохирлоо. Анх төсөв өргөн барихад зургаан хувиар нэмнэ гэж байсан. Үүнийг 8.6 хувь болгоод байсан бол ажлын хэсэг дээр сайн ярилцсаны үр дүнд 20 хувиар нэмэхээр боллоо. Үүнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Зам, барилгатай холбоотой зардлуудаас танаж энэ мөнгийг гаргахаар болсон" гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.