
Хамба лам Д.Жавзандорж “Эцэг эхийн ачийг хариулахуй“ номын айлдвар айлдаж байна
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр энэ сарын 11 буюу өнөөдөр тохиож байна. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Энэ өдрийг тохиолдуулан Хамба лам Д.Жавзандорж "Эцэг эхийн ачийг хариулахуй" номын айлдвар айлдаж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


