Аадар борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгджээ

Аадар борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгджээ

Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2025-07-08
Нийтлэлийг
Cherrynews

Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс баяр наадмын өдрүүдэд аадар бороо ахиу орох төлөвтэйг анхааруулсан. Гадаргын усны судалгааны хэлтсийн инженер С.Саранцацралаас долдугаар сарын 8-ны өдрийн байдлаарх гол усны түвшний мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр, “Улаанбаатар хотыг дайран өнгөрөх голуудын усны түвшин 2025 оны долдугаар сарын 08-ны өдрийн байдлаар олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Нийслэлд байрлах гол усны судлалын харуулын нэгтгэсэн мэдээллийг харвал, Туул голын түвшин таван см, Сэлбэ голын түвшин олон жилийн дунджаас гурван см нэмэгдсэн бол Тэрэлж орчимын усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага байна. Харин Сэлбэ голын усны түвшин Санзай орчимд гурван см бага, Дамбадаржаа хэсэгт таван см өссөн үзүүлэлт гарсан.

 Орон нутгийн гол усны түвшин 2025 оны долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 10-85 см  хүртэл нэмэгджээ.

Өнгөрөгч өдрүүдэд орсон хур борооны улмаас Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар орсон борооноос шалтгаалж зарим гол усны түвшин таван см нэмэгдсэн. Монгол Улсын хэмжээнд ихэнх голуудын усны түвшин олон жилийн дунджаас бага байна” гэв.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.