Жилд 4300 хүн тамхины шалтгаанаар нас барж байна

Жилд 4300 хүн тамхины шалтгаанаар нас барж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-24
Нийтлэлийг
Cherrynews

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус намын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: -Дэгийн тухай хуулийн гурван заалтад өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Үндсэн хуульд "Засгийн газрыг огцруулах саналыг гурав хоногийн дотор хэлэлцэж эхлээд долоо хоногийн дотор дуусгана" гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд "Долоо хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ" гэж заасан байдаг. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлнэ. 

Мөн 126 гишүүнтэй болсон учир хэлэлцүүлгийн горим, санал хураалтыг илүү ойлгомжтой болгох зохицуулалтууд орж байгаа. 

Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ томилохдоо орон гарснаас хойш тав хоногийн дотор УИХ-д танилцуулах зохицуулалт оруулж байгаа.

О.Номинчимэг: -Хүүхэд залуучуудын тамхидалт жилээс жилд ихсэж байна. 13-17 насны хүүхдүүдийн 20 хувь нь яанжуур, 25 хувь нь электрон тамхи татаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Жилд 4300 орчим хүн тамхины шалтгаанаар нас барж байна. Энэ нь 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд электрон тамхийг хуулийн зохицуулалттай болгох, янжуур тамхины татварыг үе шаттайгаар нэмэх заалтууд багтсан. 2030 он хүртэл үе шаттайгаар тамхины татварыг нэмнэ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.