
Монголын өсвөрийн жүдочид “Сочи-2025” лигийн тэмцээнд оролцоно
ОХУ-ын Сочид хотод энэ сарын 6-19-ний өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй шигшээ баг дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дасгалжуулагч Д.Алтансүх нарын удирдлагад оролцох аж. Мөн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүд ОУШүүгч М.Нямжаргал багтжээ.
“Сочи-2025” өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн ОХУ-ын шилдэг 24 баг дээр дэлхийн найман баг нэмэгдэн нийт 32 багийн дунд зохион байгуулагдана. Уг тэмцээнд урилгаар БНСУ, Франц, Куба, Монгол, Грек, Бразил, Словени болон АНУ-ын баг багтсан байна. Тэмцээн тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулна.
Монгол Улсын өсвөрийн шигшээ баг өнөөдөр ОХУ-ыг зорилоо.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


