Японы хүн амын дунд Зүрх судас, уушигны өвчлөл буурахад халаадаг тамхи нөлөөлсөн үү?

Японы хүн амын дунд Зүрх судас, уушигны өвчлөл буурахад халаадаг тамхи нөлөөлсөн үү?

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-14
Нийтлэлийг
Cherrynews
Янжуур тамхи татах нь ямар хор уршигтай болохыг илүү сайн танин мэдэж, олон улс орон тамхины хяналтын чиглэлээр арга хэмжээ авах болсноор янжуурын борлуулалт буурч эхэлж байгаа бөгөөд энэ нь ялангуяа өндөр орлоготой улсуудад ажиглагдаж байна. Янжуур тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг өргөжүүлж, халаадаг тамхин бүтээгдэхүүн, электрон тамхи, амны тамхин бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн үл шатах, никотин агуулсан бүтээгдэхүүн гаргах болсон.
 
2019 онд Япон улс тамхи татагчдын тоогоор дээгүүрт ордог дэлхийн арван улсын тоонд багтаж байв. Филип Моррис Интернэйшл 2014 онд Японы Нагойа хотод IQOS нэртэй бүтээгдэхүүнээ анх нэвтрүүлж, 2016 онд тус улсын нийт зах зээлийг хамрах болсон. Өөрөөр хэлбэл, Япон улс халаадаг тамхин бүтээгдэхүүний туршилтын бааз болсон. ФМИ компани IQOS-ийг нэвтрүүлсний дараа тамхины бусад компаниуд, түүний дотор Japan Tobacco (JT), British American Tobacco (BAT), Imperial Tobacco (IT) мөн халаадаг тамхин бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. PMI-ийн IQOS, JT-ийн Ploom X, BAT-ийн glo, IT Pulze нь бүгд үндсэндээ нэг ижил зарчмаар ажилладаг. Тамхины ороомгийг батарейгаар ажиллах халаагч хэрэгсэл дээр байрлуулах ба сорох үед тамхины ороомгийг бүсэлсэн халаах хэсэгт температур нэмэгдэж, тамхийг халаана. Үүнээс үүсэх аэрозоль нь никотин болон амт оруулагч агуулах ба харин уламжлалт янжуур тамхитай харьцуулахад хортой бодисын хэмжээ бага байдаг. Халаадаг тамхины нэг ширхэг ороомог нь нэг ширхэг янжууртай дүйцнэ.....
 
Японд 2011-ээс 2023 оны хооронд нэг хүнд ноогдох тамхины борлуулалт болон нийт борлуулалт 52.6% болон 52.7%-иар тус тус буурчээ. Яг энэ хугацаанд нэг хүнд ноогдох янжуурын борлуулалт АНУ-д 45%-иар багассан. АНУ болон Японд янжуурын зах зээл хумигдаж байгаа нь ямартай ч зарим талаар никотин блон тамхин бүтээгдэхүүний нэр, төрөл олширсонтой холбоотой. Японд янжуур тамхины хуулиар зөвшөөрөгдсөн үндсэн өрсөлдөгч нь халаадаг тамхин бүтээгдэхүүн юм. Тэгвэл АНУ-д янжуур тамхины хэрэглээний бууралтыг электрон тамхи, амны тамхин бүтээгдэхүүний өсөлттэй холбож байна. 2015 оноос хойш Японд янжуурын борлуулалт буурах хандлагатай болсон нь онцгойлон тэмдэглүүштэй зүйл юм. Учир нь Япон улс ДЭМБ-ын тамхины хяналтын конвенц, мөн түүний удирдамжийн дагуу тамхины хяналтын бодлого хэрэгжүүлэх тал дээр удаашралтай явж ирсэн. Тамхины сурталчилгаа, ивээн тэтгэх ажиллагааг Японы тамхины холбоо гишүүн компаниудынхаа хүрээнд өөрөө зохицуулдаг бөгөөд үүнд хяналт тавих тал дээр Япон улс бүр ч удаашралтай явж ирсэн. Янжуур тамхи болон халаадаг тамхин бүтээгдэхүүнийг бараг хязгаарлалтгүй шахам өргөнөөр сурталчилдаг. Мөн Япон улс никотин агуулсан электрон тамхи борлуулахыг хориглосон учраас элетрон тамхийг хууль бусаар борлуулах тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд энэ нь хэрэв газар авсан бол янжуурын борлуулалт буурсан нэг шалтгаан байж болох талтай....
 
Японд янжуурын борлуулалт унахад нөлөөлсөн өөр хүчин зүйлүүд байж болно. Тухайлбал, олон улсын жишиг үнээс хямд ч гэсэн тамхины үнэ өссөн нь нөлөөлсөн байж болно. Гэсэн хэдий ч 2016 оноос Японд халаадаг тамхин бүтээгдэхүүн нэвтэрч, зах зээлд өрсөлдөх болсонтой холбоотойгоор янжуур тамхины борлуулалт буурсан болох нь баттай бөгөөд энэ хугацаан дахь Японы Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгаанд дурдсан тамхидалтын чиг хандлагатай нийцэж байна. Никотин агуулсан бүтээгдэхүүн нь янжуурыг орлогч гэдгийг нийтээр мэдэх бөгөөд тамхинаас бүрмөсөн гарахад дөхөм үзүүлэх боломжтой юм. Арав гаруйхан жилийн дотор Японы янжуурын зах зээлийг хагаслан хуваахад нөлөөлсөн механизмыг илүү сайн ойлгож, ийм өөрчлөлтийг бусад газар хэрхэн маш сайн давтан хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь нийгмийн эрүүл мэндийн судалгааны цаашдын эн тэргүүний зорилт мөн. 
 
Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн үл шатах никотин/тамхин бүтээгдэхүүн болон шаталт үүсгэдэг янжуур тамхины хэрэглээнд гарсан өөрчлөлтийг түүнээс хойш үүссэн богино хугацааны зүрх, судасны өвчний эрсдэлтэй холбон тайлбарлах нь: үндэсний хэмжээний хүн амын тодорхой бүлгийг хамарсан судалгаа:
     
Үл шатах никотин/тамхин бүтээгдэхүүн (ҮШНТБ) нь никотин хэрэглэх шинэлэг арга, хэлбэр бөгөөд никотин агуулсан шингэнийг ууршуулах аргад үндэслэсэн никотин сорох бүтээгдэхүүн ба тамхийг шатаалгүй халаах аргад үндэслэсэн халаадаг тамхин бүтээгдэхүүнээс бүрдэнэ. ҮШНТБ-ийг уламжлалт шаталт үүсгэдэг янжууртай харьцуулахад аюул багатай хэмээн сурталчлах болсноор ийм бүтээгдэхүүн сүүлийн үед их дэлгэрч байна. Шаталт үүсгэдэг янжуур татах нь олон төрлийн өвчин, түүний дотор, амьсгалын замын өвчин, хавдар, зүрх, судасны өвчин үүсэх нэг шалтгаан гэдгийг харуулсан өдий төдий нотолгоо байдаг. Түүнээс гадна янжуур татах нь дэлхийн хэмжээнд зүрх судасны өвчнөөс учирч буй ачааллын нэг гол хүчин болохыг тогтоосон. Энэ байдалд үндэслэн ҮШНТБ үйлдвэрлэгч компаниуд уг бүтээгдэхүүнээ шаталт үүсгэдэг янжуур тамхитай харьцуулахад эрүүл мэндэд учрах эрсдэл бага гэж ойлгуулах байдлаар сурталчилж ирсэн. Жишээ нь, Филип Моррис IQOS нэрээр гаргаж байгаа халаадаг тамхин бүтээгдэхүүнээ янжуураас аюул багатай гэж мэдэгдэж байгаа хэдий ч уг мэдэгдэл нь тэдний өөрсдийнх нь клиникийн өгөгдөлд бүрэн нотлогдоогүй. ҮШНТБ улам бүр дэлгэрч байхад тэдгээрийг аюулгүй гэсэн хангалттай нотлох баримт бүрдээгүй байгаа нөхцөлд ҮШНТБ-ний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ялангуяа, зүрх, судасны өвчний эрсдэлийг хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, янжуур татахаа болиод ҮШНТБ хэрэглэхэд энэ нь зүрх, судасны өвчний эрсдэлтэй холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд ингэснээр янжуур тамхинаас гарч байгаа хүмүүсийн хувьд ҮШНТБ нь тамхины хорыг бууруулах хэрэгсэл болж чадах уу гэсэн асуултад хариулт өгөх юм. ....
 
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ХҮН АМЫН БҮЛЭГ
 
Энэхүү судалгаанд 20 болон түүннэс дээш насны 6 022 798 эрэгтэйг хамруулсан бөгөөд эдгээр нь Үндэсний эрүүл мэндийн даатгалын албанаас зохион байгуулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж мэдээлэл нь өгөгдлийн санд орсон хүмүүс юм. 
 
ҮР ДҮН
 
Янжуур татсаар байгаа хүмүүстэй харьцуулахад янжуур болон ҮШНТБ хэрэглэгчид мөн янжуур тамхинд ороод удалгүй ҮШНТБ дагнан хэрэглэх болсон хүмүүсийн хувьд зүрх, судасны өвчний эрсдэл бага байна. Харин янжуур тамхинаас гараад удаагүй гэхдээ ҮШНТБ хэрэглэх болсон хүмүүсийн хувьд янжуур тамхинаас гараад удаагүй бас ҮШНТБ хэрэглэхгүй байгаа хүмүүсээс зүрх, судасны өвчний эрсдэл илүү өндөр байна. Үүнтэй адилаар янжуур тамхинаас гараад удаж байгаа гэхдээ ҮШНТБ хэрэглэх болсон хүмүүсийн хувьд янжуур тамхинаас гараад удаж байгаа мөн ҮШНТБ хэрэглэхгүй байгаа хүмүүсээс зүрх, судасны өвчний эрсдэл илүү өндөр байна. 
 
Дам тамхидалтын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг ДЭМБ-ын тамхины хяналтын тухай конвенцын хүрээнд дэлхийг хамарсан нийтлэг асуудал хэмээн хүлээн зөвшөөрсөн ба Хавдар судлалын олон улсын агентлагаас  дам тамхидалтыг хүний биед хавдар үүсгэгч гэсэн ангилалд хамааруулсан. Нөгөө талаар, тамхины компаниуд электрон тамхи, шатаахын оронд халаадаг тамхи зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах болсон. Шатаахын оронд халаадаг тамхины нэг жишээ бол Филип Моррис Интернэйшнл компанийн iQOS бөгөөд одоо Японд хурдацтай дэлгэрч байна. Филип Моррисын баталж буйгаар iQOS нь технологийн хувьсгал бөгөөд ямар ч дам тамхидалт үүсгэхгүй, ямар ч тамхины үнэр гаргахгүй, янжуур шиг үнс үүсэхгүй аж. Ийм шинж чанартай гэж үзвэл iQOS хэрэглэгчдийн тоо цаашид ч өснө гэж төсөөлж болохоор байна.....    
                                                                                                                                               Эх сурвалж:  https://tobaccocontrol.bmj.com/content/30/4/474 
 
.
 
 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.