Ц.Монгол: Бүх тамхин бүтээгдэхүүнийг адилтгах нь " Тамхины хууль"-ийн маш том АЛДАА!

Ц.Монгол: Бүх тамхин бүтээгдэхүүнийг адилтгах нь " Тамхины хууль"-ийн маш том АЛДАА!

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-20
Нийтлэлийг
Cherrynews

Тамхины хуулийг ирэх долоо хоногоос УИХ-р хэлэлцэх асуудал ид яригдаж байна. Бид тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Монголтой ярилцлаа.

-Тамхины хяналтын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудал ирэх долоо хоногт УИХ-р орох гэж байна. Уг хуулийн төсөлд хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн заалт байна уу?

      -Ямарч улс оронд жишээлбэл архины хэрэглээнд спирт бага байгаад нь бага татвар оногдуулаад, спирт өндөр байгаад нь өндөр татвар оногдуулдаг. Тэрэн шиг тамхины хор бага байгаад нь бага татвар оногдуулаад, хор ихэд нь өндөр татвар оногдуулахаар зохицуулахад хэрэглэгч маань өөрөө буюу насанд хүрэгчид сонголтоо өөрөө хийх эрх нь нээлттэй байх ёстой. Тэр хүн хор багатай тамхиа авч татах уу? хор ихтэйгээ авах уу? гэдэг дээр сонголтоо өөрөө хийх эрхтэй гэсэн үг.Гэтэл тамхины хяналтын тухай  хуулиар энэ эрх нь хязгаарлагдаж байна гэж харж байна. Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь тамхи хэрэглэдэг, хэрэглэхээ больж чадахгүй заавал хэрэглээд байна гэх судалгаа бий шүү дээ, тэгэхээр тэр хүнд сонголт өгөх нь хамгийн зөв сонголт болох ёстой. Гэвч бүх тамхин бүтээгдэхүүнийг ижил хэмжээнд авч үзээд татварыг тэгш байхаар оруулж ирж байгаад хуульч хүний хувьд би шүүмжлэлтэй хандаж байна.

-Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнийг ижил түвшинд авч үзээд татвар оногдуулах нь буруу гэж үзэж байна уу?

   -Яг тийм. Бүх тамхин бүтээгдэхүүнийг ижил түвшинд авч үзэх нь буруу. Тухайн тамхин бүтээгдэхүүний үйлчлэл, орц найрлага бүгд өөр өөр байгаа шүү дээ. Гэтэл хор бага, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн бүтээгдэхүүнийг янжуур тамхитай адил хэмжээнд хор учруулна гээд ямар ч судалгаагүй шийдвэр гаргаж хууль санаачилж байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй үйлдэл. Учир нь сонголтыг иргэд хийх ёстой, тэр эрхийг хуулиар хааж боож байгаад харамсаж байна. Бусад улсын сайн туршлагыг эргэн харахад хааж боосон, татвараар дарамталсан шийдвэр нь хэзээ ч сайн зүйлд хүргэж байсан удаагүй. Үүнийг л хууль санаачлагчид олж хараасай, Монгол хүн өөрийн эрүүл мэнддээ хор бага учруулах сонголтыг хийх эрхийг өөрт нь үлдээгээсэй гэж хүсэж байна.

 

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.