Монголын хоккейн холбооны 2026 оны улирлын эхний тэмцээн өчигдөр /2025.01.04/ Чингэлтэй дүүргийн мөсөн талбайд боллоо. Найм хүртэлх насны хөвгүүдийн өрсөлдөөн энэ оны тэмцээнийг эхлүүллээ.
U-8 насны ангилалын цомын аварга шалгаруулах тэмцээнд нийт таван баг өрсөлдсөнөөс ОУХМ Ж. Баярсайхан дасгалжуулагчтай "МСТ" баг түрүүлж, энэ оны анхны тэмцээний аваргаар тодорлоо. Тэмцээний хоёрдугаар байрт гавьяат дасгалжуулагч А. Мэргэний Хан-Уул дүүргийн “Мэргэн хоккейн Академи”-ийн "Ангаахай” баг, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн баг тус тус орлоо. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас оролцсон Багануур дүүргийн Ц.Одсайхан дасгалжуулагчтай "Billy goat" баг, Дархан-Уул аймгийн Х.Ганбаатар дасгалжуулагчтай “Дайчин унаганууд” багууд дөрөв, тавдугаар байрыг эзэллээ.
Ташрамд дуулгахад, Монголын хоккейн холбооны 2025-2026 оны лигийн тоглолт ирэх сард Дархан-Уул аймагт үргэлжлэн явагдана.





