Хөрш айлынхаа залууд хутгалуулан амь насаа алдсан тохиолдол гарлаа

Хөрш айлынхаа залууд хутгалуулан амь насаа алдсан тохиолдол гарлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-05
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэрт 48 настай эрэгтэй Б нь 30 настай эмэгтэй, дөрвөн настай охины биед халдаж амь насанд хүрсэн хэрэг энэ сарын 4-нд болжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэр, Дунд дарь эхийн …тоотод "Манай эхнэр нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 48 настай эрэгтэй Б нь 30 настай эмэгтэй, 4 настай охин, А нарын амь насанд халдаж бүрэлгэжээ. Мөн энэ хэргийн улмаас гурван настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас тодруулахад "мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвшөөрсөн хэмжээнд эргэн мэдээлэх боломжтой байна" гэлээ. Хэрэг үйлдсэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар хөрш айлын эрэгтэй нь уг хэргийг үйлдсэн бөгөөд сэтгэцийн өөрчлөлтэй гэдгийг дурдаж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.