М.Бадамсүрэн: Бүс, орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал байгааг онцоллоо

М.Бадамсүрэн: Бүс, орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал байгааг онцоллоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-09
Нийтлэлийг
Cherrynews
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр Сүхбаатар аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.
 
Засаг дарга М.Идэрбат зудын эрсдэл, байгалийн гамшгийн улмаас нийт малын 60 гаруй хувийг алдсан нь аймгийн эдийн засагт маш том эрсдэл учруулсан. Эдийн засгийн бааз сууриа сэргээх, иргэдийн амьдралыг сайжруулахад төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй байна гэлээ.ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр олон санал санаачилга гарган ажиллаж буй Сүхбаатарчуудад талархал илэрхийлээд салбарын шинэчлэлээ “Улсын аварга малчин” шагналаас эхлүүлж, малын ашиг шимт байдлыг гол үзүүлэлт болгосноо тэмдэглэв.Зудын урьдчилсан төлвийн мэдээгээр Сүхбаатар аймгийн нийт нутгийн 30 хувь нь дунд, 11 хувь нь их эрсдэлтэй байна. Тодруулбал, Уулбаян-Түвшинширээт сумын зааг нутаг, Онгон, Баяндэлгэр сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байна.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.