
Т.Даваадалай: СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна
Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-01-10
Нийтлэлийг
Cherrynews
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Соёлын төв өргөөг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл их засвар, томоохон шинэчлэл хийгдээгүй.Үүний улмаас барилгын B1 давхар усанд автдаг, цахилгааны аваар осол гарах эрсдэлтэй, инженерийн шугам сүлжээ бүрэн хуучирч муудсан.Өнгөрсөн жил лифт болон үүдний хэсэг, цахилгааны зарим шугамд засвар хийж, аюулгүй болгож сайжруулсан. Мөн энэ жил дулааны шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөсөн. Соёлын төв өргөө нь 15 мянган м.кв бөгөөд үндсэн дөрвөн блокоос бүрддэг. Нийслэлээс соёлын өв болсон барилгаа анхаарч, шинэчлэх, хүчитгэхээр судалж байна” гэлээ.





Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


