Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг брайл бичгээр унших боломжтой боллоо

Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг брайл бичгээр унших боломжтой боллоо

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-01-12
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж Үндсэн хуулийн брайл хувилбарыг хэвлэн гаргажээ. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлсэн хэлбэрээр унших, мэдээлэл авах боломжтой боллоо. Монгол Улсад 2024 оны байдлаар 11 мянга орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа бөгөөд  тус номын хэвлэл нь тэдний эрх зүйн мэдээлэл авах чөлөөт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Мөн үндсэн хуулийн брайл хувилбарын хавсралтад дуун хөрвүүлгийг сонсох QR код байршуулжээ.

Тус бүтээлийг Монголын Хараагүйчүүдийн холбооны дэргэдэх брайл хэвлэлийн төвд боловсруулж, хэвлэсэн байна. Хэвлэгдсэн номыг Үндэсний номын сан болон 21 аймаг, есөн дүүргийн нийтийн номын сангууд, хууль тогтоомжийн сурталчилгааны төвүүдээр дамжуулан иргэдэд хүргэх юм.

Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ “1992 оны шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг манай улс Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр хэмээн нэрлэж, бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Үндсэн хууль эхлэхдээ “Монголын ард түмэн” гэх үгээр эхэлж, “мэдэгтүн, сахигтун” гэдэг үгээр төгсдөг. Энэ хүрээнд үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын 2024 оны 43-р тогтоолыг бид даган мөрдөж байна. Үндсэн хуулийг цаг үе хэрэгцээ шаардлагад үндэслэж, ард түмэн өөрсдөө бичиж боловсруулдаг. Нэг талаас Үндсэн хууль гэдэг төр иргэн хоорондын нийгмийн гэрээ. Монгол Улсын иргэн бүрд байх ёстой эрх, эрх чөлөөг хуульчилж өгснөөр түүнийгээ сахин хамгаалах боломж бүрддэг. Үндсэн хууль гэдэг төрд эрх мэдлийг төвлүүлдэг хууль биш. Иргэнд эрх, эрх чөлөөг эдлүүлэх үндсэн зорилготой. Хуулиа дээдлэн сахих нь хүн бүрийн үүрэг. Тийм ч учраас хэрэгцээ шаардлагад нийцүүлж төрөл бүрийн ном хэвлэл, контентыг бэлтгэн үндсэн хуулийн боловсролыг олгох, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Жил бүрийн энэ түүхэн өдрөөр шинэ санал санаачилгыг дэвшүүлдэг. Үүнтэй зэрэгцээд энэ жилийн үндсэн хуулийн гол онцлог нь монгол брайл үсгээр хэвлэж нийтийн хэрэгцээнд зориулан хүргэж байгаагаараа онцлогтой. Харааны бэрхшээлтэй иргэдийг үндсэн хуулиа унших боломжтой болгож байгаад миний бие сэтгэл хангалуун байна” гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.