Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг саатууллаа

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг саатууллаа

Төрөл
CherryStories
Нийтлэгдсэн
2026-01-12
Нийтлэлийг
Cherrynews
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг ажиллуулан нэр бүхий есөн этгээдийг элсүүлж, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна.
Дээрх этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, эд мөрийн баримтаар зарим эд хөрөнгийг хураан аваад байна.Мөн тус этгээдүүд нь хууль бусаар олсон ашиг орлогоо нуун далдлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин, 4000 мкв2 газар, цахим тоглоомын газар худалдан авсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдов.Иймд иргэд Та бүхэн цахим мөрийтэй тоглоом тоглосноороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэт зүйлсээ залилагч нарт алдаж, тэдний амьдралын эх үүсвэрийг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү гэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.