4.8 тэрбум төгрөгөөр Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулна

4.8 тэрбум төгрөгөөр Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулна

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-01-13
Нийтлэлийг
Cherrynews

Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.

Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөсөн байна. Харин гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулахаар газар чөлөөлөлт үргэлжилж байгаа юм. 

Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулах ажлыг энэ онд гүйцэтгэхээр 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин Ногоон нуур орчмыг хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг байгаа бол үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.