Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон ард түмэнд үр өгөөжээ өгөх чухал ач холбогдолтой ажлууд болохыг тэрбээр дурдаж, 2026 онд Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхийн төлөө хятадын талтай хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв. Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад шаардлагатай транзит тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. 

Элчин сайд Шэнь Миньжюань олон улсын худалдаа, эдийн засгийн амаргүй цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ хэвийн хадгалагдаж байгаа нь цаашид хоёр улсад эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломж байгааг илтгэж байна гэв. Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллахаа Элчин сайд илэрхийллээ.