Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэглэгээ байршуулжээ

Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэглэгээ байршуулжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-16
Нийтлэлийг
Cherrynews
Бурхан Халдун хайрханд бараалхагч иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, морь унуулдаг нутгийн иргэд, автомашинтай очсон иргэд 1 дор бөөгнөрдөг.Тиймээс байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор морь унуулах иргэдийг Богдын голын эрэгт, автомашинтай иргэдийг Доод овооны баруун талбайд байршуулахаар тогтоож, тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ.
Мөн зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь байгаль хамгаалагчид хийж гүйцэтгэсэн аж.Бурхан Халдун хайрханд бараалхагч та бүхэн цаг агаарын нөхцөлд тохируулан автомашины бүрэн бүтэн байдал, өөрсдийн аюулгүй байдлыг ханган, хог хаягдлаа хаяхгүй буцаан авч явж, аялахыг Хан Хэнтийн ТХГ-с уриаллаа.
 
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.