
Б.Мөнхтамир:Талуудын 17 дугаар бага хурлыг ашиглан харилцан ашигтай, байгальд ээлтэй түншлэлийг бэхжүүлэх нь чухал
Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон газрын тогтвортой менежментийн чиглэлээр зохион байгуулагдсан уулзалт, арга хэмжээнүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир оролцож байна.
Тэрээр “Газрын тогтвортой менежментэд бизнесийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь” олон улсын хэмжээнд байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон шилжилтийг манлайлдаг групп компануудын төлөөллүүдэд зориулсан арга хэмжээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд Осама Фареха нарын хамт төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар санал солилцлоо.

Газрын нөхөн сэргээлтэд оруулж буй 1 ам доллар нийгэм, эдийн засагт 30 орчим долларын үр өгөөж авчирдаг тул олон улсын болон үндэсний хувийн хэвшлүүдийг Талуудын 17 дугаар бага хурлыг ашиглан харилцан ашигтай, байгальд ээлтэй түншлэлийг бэхжүүлэх замаар хөрөнгө оруулалт, технологи нутагшуулахыг Дэд сайд Б.Мөнхтамир уриалав.



Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


