Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцууллаа. 

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-1.30 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч буй. 

Эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа.