Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт 2027 оноос хэрэгжинэ

Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт 2027 оноос хэрэгжинэ

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-01-29
Нийтлэлийг
Cherrynews

2025 оны 5 сард Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах байсан ч хойшилсоор 12 сарын 30-нд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдтэй өргөн мэдүүлсэн юм.

Засгийн газраас энэ онд хэрэгжүүлэх зорилтуудын хүрээнд энэхүү татварын хуулийн өөрчлөлт багтаж буй бөгөөд ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэхдээ хэд хэдэн өөрчлөлтүүдийг олон нийтэд танилцуулсан.

Тус өөрчлөлтийн хүрээнд ХХОАТ-ыг 2 их наяд төгрөгөөр, ААНОАТ-ын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулах. Мөн жижиг дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж, хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой ААН-д нээлттэй болгож, хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болсон юм.

Мөн НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх 2027 оноос 500 мянган төгрөг хүртэл 100 хувь, 500 мянгаас нэг сая төгрөг хүртэл 50 хувь, түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалтад 20 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.