Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын аваргын төлөө тоглох баг тодорлоо.
“Пайретс” болон “Аравт” багуудын долоо дахь тоглолт болж, ялагч тодрох болов. Цувралыг 3:0-оор тэргүүлсэн “Пайретс”-чууд нэг л хожил авахад финалд тоглох эрхтэй болох байв. Гэвч тоглолт эргэж, “Аравт”-ууд дараалсан гурван ялалтыг авснаар хожлын харьцааг 3:3 болгож чадлаа. Өчигдөр болсон шийдвэрлэх тоглолтыг 59:51-ээр “Аравт”-ууд хожиж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
Нөгөө хэсгээс шалгарсан “Улаанбаатарт Амазонс” баг нэг ч хожигдолгүй финалд шалгарсан.
“Аравт” болон “Улаанбаатар Амазонс” багийн аваргын төлөөх цуврал тоглолт хоёрдугаар сарын 1-д эхэлнэ.





