Хулгайд алдагдсан автобусыг ухаалаг камерын системээр олжээ

Хулгайд алдагдсан автобусыг ухаалаг камерын системээр олжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-30
Нийтлэлийг
Cherrynews
Хулгайд алдагдсан автобусыг ухаалаг камерын системээр олжээ

"Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037  дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлсан хэрэг өнөөдөр өглөөний 06:45 цагт гарчээ. Тодруулбал, тухайн автобус 07:01 цагт Вокзалаас -Өвөр Согоот чиглэлд явах гэж байсан байна. Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд камерыг нь унтраасан учир харах боломжгүй болсон тул холбогдох албаныхан Замын хөдөлгөөний Удирдлагын төв, Авто тээврийн хяналтын төвд хандсан байна. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ухаалаг камерын системээр тухайн тээврийн хэрэгслийг Моносын уулзвар орчимд зогсож байгааг илрүүлж, хоёр цаг дотор олсон байна. Ташрамд, 2024 онд Улаанбаатар хотын 176 уулзвар гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.