Эцэг эхчүүд нэг өдрийн сүүний мөнгөнд 1350 төгрөг төлнө

Эцэг эхчүүд нэг өдрийн сүүний мөнгөнд 1350 төгрөг төлнө

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-01-30
Нийтлэлийг
Cherrynews
Эцэг эхчүүд нэг өдрийн сүүний мөнгөнд 1350 төгрөг төлнө

Нийслэлийн 171 ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд "Сүү" хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Нэг сурагч сарын хугацаанд 5400 төгрөгийн үнэтэй сүү уух бөгөөд эцэг, эхчүүд долоо хоногийн нэг өдрийн сүүний мөнгө болох 1350 төгрөгийг төлөх юм байна.

    Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг албаныхан хэлж буй. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна.

Ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавиж байгаа бөгөөд сүүний савыг хог хаягдал болгохгүйн тулд эвхэж цуглуулан сүүний компаниуддаа буцаан өгөх шийдэлд хүрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.