Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажил хийгдэж байна

Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажил хийгдэж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-17
Нийтлэлийг
Cherrynews
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Тус дурсгалт газрыг анх 2019 оны намар шинээр нээн илрүүлж, 2022-2024 онуудад хэмжилт болон 3D баримтжуулалтуудыг тус тус хийж гүйцэтгэжээ.
Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны 3 булш, жирийн иргэдийн 2 булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа бөгөөд малтлагын явцад язгууртны 1 булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байгаа нь судлаачдын анхаарлыг татжээ.
Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илрээд байна.
Хамгийн сонирхолтой нь 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ.
Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдана.
Малтлагаас хар болон зээрд (хондон) зүсмийн модон хоёр морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гараад байна.
Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажил дээр Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид хамтран ажиллаж байна.
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.