
Монголын шигшээ баг Японы багтай хоёр дахь тоглолтоо хийлээ
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр Японы багтай хоёр дахь тоглолтоо хийлээ. Энэ тоглолт 75-57 онооны харьцаагаар Японы багийн хожлоор өндөрлөлөө.
“Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээнд болж буй нөхөрсөг тоглолт өчигдөр эхэлж, Монголын баг 67-65-аар хожсон юм. Тэгвэл өнөөдөр болсон хоёр дахь тоглолтод Японы баг ялалт байгууллаа.
Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од, Х.Оргил, Б.Барсболд, О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, С.Биндэрья, Э.Саруул-Эрдэнэ нарын тамирчид багтлаа. Манай шигшээ баг энэ сарын 16-ныг хүртэл Япон улсад хамтарсан бэлтгэл хийнэ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

